<%CommentPostForm%>
Дөлгөөн тэнгис хөлдсөн цагт
Дуулим хорвоо мөхсөн цагт
Нарны гэрэл дуусан цагт
Насны минь тоо дуусах цагт миний чамд өгсөн хайр минь мөхнө.
Залуургүй ширтэх харцы минь
Захаисгүй урсах урсах шүлгийг минь
Дараалан хөвөлзөх бодлыг минь
Даруухан хайрлах зүрхний минь эзэн чи байх болноо"Цогтоо.с"
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлье
Дугуй толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшиглэтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе
Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоноё
Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоноё
Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
Нүцгэн эсээрээ диваажинг...